Sunday, January 29, 2012

HELIX CLUB


Helix клубийн эрхэм зорилго

   ЭМШУИС-ийн Молекул биологи болон Удамзүйн тэнхимийн дэргэдэх Helix клуб нь 

Эрүүл   мэндийн шинжлэх ухааны хүрээнд молекул биологи удамзүйн салбартаа 

тэргүүлэх  чиглэлийн хамт олон болох, тус чиглэлийн хичээлийг гүнзгийрүүлэн

судлахад оюутнуудын мэдлэг чадварыг хөгжүүлэх, тэднийг эрдэм 

шинжилгээний ажилд оролцох боломжоор нь   хангах, улсдаа болон дэлхийн

түвшинд молекул биологи удамзүйн салбарыг хөгжүүлэхэд

бидний эрхэм зорилго оршино.

Үйл ажиллагааны чиглэл

1. Эрдэм шинжилгээ

2. Сургалт    

  •         Клуб доторхи
  •        Клубээс гадуурхи
3. Гадаад харилцаа  
  •    Клуб- клубын
  •     Клуб- сургуулийн
  •     Клуб- Монгол улсын
  •     Клуб- ОУ-ын
4. Дотоод харилцаа-клуб доторхи үйл ажиллагаа, уулзалт семинар, 

тэмдэглэлт ойн баяр, клубын хуримтлал санхүүжилт, клубын зохион 

байгуулалтын бүтцийн тогтвортой байдал, 

залгамж чанар гэх зэрэг клуб доторхи үйл ажиллагаа хамаарагддаг.

5. Бусад(хүмүүнлэг, урлаг, спорт)  гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагагаа явуулдаг.

Баримтлах зарчим
  • 1.    Захирах, захирагдах ёс
  • 2.    Харилцааны ёс зүйтэй байх
  • 3.    Зохион байгуулалтын хувьд тогтвортой залгамж чанартай байх
  • 4.    Тасралтгүй үйл ажиллагаатай байх
  • 5.    Хариучлага хүлээх чадвартай байх
  • 6.    Ил тод, үнэнч шударга байх
  • 7.    Эв нэгдлийг эрхэмлэдэг байх        
Манай клуб нь
     
  •    Гадаад

  •    Дотоод

  •     Эрдэм шинжилгээ гэсэн гурван албатай. Клубын гишүүн бүр нэг албанд харъяалагддаг байна.
Дотоод алба: Клубын дотоод үйл ажиллагааг хариуцан явуулна.

Гадаад алба: Клубээс гадуурх зохиогдож буй үйл ажиллагаа, сайн дурын уулзалт,
                         
                         семинар, бусад клубүүдтэй харилцахад тулгуурлана.

Эрдэм шинжилгээний алба: Уг албад харьяалагддаг клубын гишүүд бусад 
                                                 
                                                  гишүүд хамт олонтойгоо хамтран эрдэм шинжилгээ, 
                                                   
                                                  судалганы ажилд  оролцох  боломжоор нь хангах, 
                                                  
                                                  тэдэнд туслах, нэг баг
                                                 
                                                  хамт  олон болон судалгааны ажилд амуилттай
                                                 
                                                  оролцоход чиглэгдэнэ.

No comments:

Post a Comment